НЭГ ГАРААШ, АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
- schedule Өнөөдөр 17 цаг 54 минут
- chat_bubble 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар санаачилсан бөгөөд иргэн өөрийн өмчлөлд байгаа хувийн хэрэгцээний нэг гарааш эсвэл авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгажээ.
“Гараашны татвар цуцлуулах” иргэдийн санаачилгыг E-Zasag.mn цахим системээр хэлэлцүүлэхэд 20 хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэн дэмжсэн байна. Мөн уг асуудлаар D-Parliament цахим хуудсаар олон нийтийн саналыг авчээ.
Санаачлагчдын зүгээс Монгол орны эрс тэс уур амьсгал, цаг агаарын онцлогийг харгалзан үзвэл гарааш нь тансаг хэрэглээ бус, өрхийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ гэж үзэж байгаа юм.
Засгийн газар хуулийн төслийг дэмжсэнээр УИХ-аар хэлэлцүүлэхээр уламжлах боломж бүрдэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...