ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮРЭН ЗОГСОЖ, ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
- schedule Өнөөдөр 7 цаг 59 минут
- chat_bubble 0

Дарханы Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа бүрэн зогсож, шуурхай арга хэмжээ авч байна. “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д аравдугаар сарын 29-ний өдөр гэмтэл гарсны улмаас станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллажээ.Одоогоор мэргэжлийн байгууллагуудын ажилтнууд гэмтлийг шуурхай арилгаж, станцыг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар гэмтэл гарах болсон шалтгааныг станцын ашиглалтын хугацаа хэтэрч, тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.Тус станц нь 1965 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 26 сумын 60 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг стратегийн чухал объект юм.
Станцын үйл ажиллагаа бүрэн зогссон нь олон мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлөх эрсдэлтэй тул гэмтлийг арилгах, хэвийн горимд шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...