ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД БОЛОН ТЭДНИЙ АСРАН ХАМГААЛАГЧДАД ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУД ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
- schedule Өчигдөр 23 цаг 18 минут
- chat_bubble 0
Шатахууны олдоц ховор, дараалал ихтэй хэвээр байна. Шатахууны нийлэлтийн хэвийн үргэлжилж байгаа хэдий ч шатахуун хомс хэвээр байна. Шатахууны шуурхай штаб өнөөдөр хуралджээ.
Аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас 36 мянган тонн нь орж ирсэн бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгаа бөгөөд 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдээгүй байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэд сайд Б.Мөнхтамир мэдээллээ.
Шуурхай штабаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа. Шатахуун түгээх станцуудын удирдлага, ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийг хатуу анхаарууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...