2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
- schedule 1 цаг 34 минутын өмнө
- chat_bubble 0
УИХ-ын Төсвийн байнгын хороо аравдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2006-2026 оны хугацаанд хянан шалгах ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв.

Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Түүнчлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулахдаа, 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого батлагдсан хэмжээнээс нэг их наяд төгрөгөөр дутах төлөвтэй байгааг дурдсан байна.
Мөн Засгийн газар Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцож, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөснийг танилцуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсвийн сахилга бат, төсвийн зарцуулалтын үр ашиг болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойр ойрхон өөрчлөх асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Санал хураалтаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжжээ. Санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...