ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙГ 600 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО
- schedule 44 минутын өмнө
- chat_bubble 0

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо.
Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг 26 хувиар нэмэгдүүлж, сарын 600 мянган төгрөгт хүргэнэ. Харин асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлж, 370 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ.
Улсын Их Хурлаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр одоогийн 478 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болж, сарын 122 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.
Мөн асаргааны тэтгэмж 330 мянган төгрөгөөс 370 мянган төгрөг болж, 40 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Энэхүү нэмэгдэлд давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдахаар тооцож, 2026 оны арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сарын санхүүжилтэд нийт 29.7 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ.
Тэтгэвэр, тэтгэмжийн шинэ хэмжээ 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...