ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ БАЙДАЛ
- schedule 46 минутын өмнө
- chat_bubble 0

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ БАЙДАЛ
/2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 28-ныг хүртэл/
Хур тунадас: 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метрхүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...