МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ 128 БӨХИЙН БАРИЛДААНД ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМЫН ХАРЬЯАТ, УЛСЫН ГАРЬД М.ЛХАГВАГЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ
- schedule Өчигдөр 21 цаг 9 минут
- chat_bubble 0
Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын гарьд М.Лхагвагэрэл долоо даван түрүүлж, Чингис хаан цом өргөлөө. Их Монгол Улсын 820 жилийн тэгш ой давхацсан давхар баярын энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэв.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл 2023 онд Улсын заан цолтой байхдаа үзүүрлэж байсан бол энэ жил одтой сайхан барилдаж түрүүллээ.
Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын заан Д.Алтанцоож нар үлдсэн бол дунд шөвөгт Улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Улсын заан С.Сүхбат нар шалгарч, үзэгч олноо баясгалаа

Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...