“ЖАРГААГҮЙ НАР” ЖҮЖИГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17-НЫГ ХҮРТЭЛ ТОГЛОГДОНО
- schedule Өчигдөр 20 цаг 45 минут
- chat_bubble 0
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, театрын түүхт 95 жилийн ойд зориулан “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг дахин толилуулж байна.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшингийн найруулсан уг жүжиг их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл, хайр дурлал, хувь заяаны ээдрээт түүхийг тайзнаа өгүүлнэ.
Жүжгийн гол дүр Д.Нацагдоржид жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрд О.Хонгорзул, Нинагийн дүрд М.Тогтохжаргал нар тоглож байгаа бол Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Уранчимэг зэрэг ахмад, дунд үеийн уран бүтээлчид оролцож байна.
“Жаргаагүй нар” жүжиг арваннэгдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд тоглогдох юм байна. Тасалбарын үнэ суудлын байршлаас хамааран 40-100 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ийнхүү их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг хойч үед нь таниулсан “Жаргаагүй нар” жүжиг театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд үзэгчдийн хүртээл болж байна.

Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...