ДЭЛХИЙ ДАХИНД “ФРАНКЕНШТЕЙН” ХЭМЭЭХ КОРОНАВИРУСЫН ХУВИЛБАР АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА
- schedule Өнөөдөр 21 цаг 14 минут
- chat_bubble 0

Коронавирусийн шинэ хувилбаруудын тархалт дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудын анхаарлын төвд хэвээр байна.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Франкенштейн” хэмээн нэрлэгдэж буй коронавирусийн хувилбар нь өмнөх хоёр өөр хувилбарын генетикийн материал нэгдэн үүссэн рекомбинант хэлбэр юм.
Тус нэршил нь шинжлэх ухааны албан ёсны нэр биш бөгөөд вирусын генетикийн өөрчлөлтийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлах зорилгоор хэрэглэгддэг нэр юм байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2026 оны есдүгээр сарын 27-ныг хүртэлх тандалтын мэдээллээр XFG буюу “Stratus” хувилбар дэлхийд бүртгэгдсэн генетикийн дараалал тогтоосон сорьцын 50 хувийг эзэлж, давамгайлж байна.
Эдгээр хувилбарын тархалт, генетикийн өөрчлөлтийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд үргэлжлүүлэн хянасан хэвээр байна.
Халдварын үед хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр нь өмнөх COVID-19 хувилбаруудын шинж тэмдгүүдтэй төстэй юм.
ДЭМБ-ын үнэлгээгээр одоогоор хяналтад байгаа XFG болон NB.1.8.1 хувилбарууд нь бусад эргэлтэд буй хувилбараас нийгмийн эрүүл мэндэд нэмэлт эрсдэл учруулж байгаа гэх нотолгоо хангалтгүй байна.
Мэргэжилтнүүд иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх, гараа тогтмол угаах, өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж, шаардлагатай үед эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Мөн Коронавирусийн шинэ хувилбаруудын тархалт, эрсдэлийн талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тогтмол авах нь чухлыг сануулж байна
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...