СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗУРГААН ГА ТАЛБАЙД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЖ БАЙНА
- schedule 1 цаг 54 минутын өмнө
- chat_bubble 0

Тохижилтын хүрээнд 3680 ам метр явган хүний зам тавьж, 5000 гаруй мод, бут тарьжээ. Мөн 8500 ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, гүүр, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын байгууламж, сүүдрэвч болон камерын хяналтын системийг суурилуулсан байна.
Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг үерийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 440 метр урт үерийн сувгийн ажлыг гүйцэтгэжээ.
Ингэснээр иргэдийн амарч, зугаалах ногоон орчин бүрдэхийн зэрэгцээ хүүхэд багачуудын тоглож наадах, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл сайжрах юм.
Одоогоор тохижилтын ажлууд дуусах шатандаа орж, объектыг хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Ийнхүү зургаан га талбайг хамарсан бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зориулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн тохилог орчин нэмэгдэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...