АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
- schedule Өнөөдөр 21 цаг 39 минут
- chat_bubble 0
Онцгой байдлын ерөнхий газарт улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөө орон нутгийн 18 аймгийн 33 суманд дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 9 нь ой, хээрийн гал түймэр, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант 2 дугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын 2 дугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг 11.01-ний өдрийн 08:30 цагт 2 иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн. 2 иргэний биеийн байдал хэвийн байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...