ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ШИНЭЧИЛСЭН ЗОХИЦУУЛАЛТААР ЦАЛИН, ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ АВНА
- schedule Өнөөдөр 21 цаг 25 минут
- chat_bubble 0

Монгол Улсын энхийг сахиулагчдын НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үеийн мөнгөн урамшуулал, томилолтын зардлын хуваарилалтыг шинэчиллээ.
Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр НҮБ-аас Монгол Улсад олгодог нөхөн төлбөрийн хуваарилалтыг өмнөх 70:30 хувиас 80:20 хувь болгон өөрчилсөн байна.
Ингэснээр НҮБ-аас олгож буй нөхөн төлбөрийн 80 хувийг энхийг сахиулагчдад, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр болжээ.
Шинэ зохицуулалтын хүрээнд энхийг сахиулагчдын нэг жилийн томилолтын хугацаанд авах орлого ойролцоогоор 1800 ам.доллараар нэмэгдэх боломжтой болж байгаа юм.
Мөн алба хаагчид Монгол Улсаас олгодог үндсэн цалингаа бүрэн авах зохицуулалт хэвээр үргэлжлэх нь.
Энэхүү өөрчлөлт нь энхийг сахиулагчдын хөдөлмөр, үүрэг гүйцэтгэлийг үнэлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд хуваарилалтын тогтолцоог 14 жилийн дараа ийнхүү шинэчиллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...