15,885 НЭР ДЭВШИГЧИЙН ХАСУМ-ИЙГ ХЯНАЖ, 166 ТОХИОЛДОЛД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
- schedule Өчигдөр 20 цаг 26 минут
- chat_bubble 0

Авлигатай тэмцэх газраас 2026 оны эхний 11 сарын байдлаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15,885 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ. Хяналтаар 166 нэр дэвшигч тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаж, томилох эрх бүхий байгууллагуудад мэдэгдсэн байна.
Эдгээрийн дийлэнх нь орон нутгийн захиргаа болон төрийн, орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшигчид байжээ. Мөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилгоо хийсэн 16 албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцуулсан байна.
Авлигатай тэмцэх газраас цаашид төрийн албаны томилгоог ил тод, нээлттэй явуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...