“ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “НОРСОН ЗҮРХ” МЮЗИКЛ ТАЙЗНАА ТАВИГДАНА
- schedule Өчигдөр 20 цаг 38 минут
- chat_bubble 0

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус бүтээлийн нээлт 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд UG Palace-ийн их танхимд болно.
“Норсон зүрх” мюзикл нь “Хурд” хамтлагийн алдартай уран бүтээлүүдийг жүжиглэлт, амьд хөгжим, бүжиг, орчин үеийн тайзны шийдэлтэй хослуулснаараа онцлог юм.
Төслийн ерөнхий продюсерээр Гавьяат жүжигчин, хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн, хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат нар ажиллажээ.
Мөн “Про” театрын жүжигчид болон залуу уран бүтээлчид оролцож, өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэлээ хийсэн байна.
Уран бүтээлчдийн зүгээс уг мюзиклийг цаашид олон улсын үзэгчдэд хүргэх зорилт тавьжээ.
Ийнхүү Монголын рок хөгжмийн 35 жилийн түүх, уран бүтээлийг театрын урлагтай хослуулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сарын 11-нээс үзэгчидтэйгээ уулзах юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...