НЭГ ДОЛОО ХОНОГТ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 99 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
- schedule Өчигдөр 20 цаг 36 минут
- chat_bubble 0

Улсын хэмжээнд 2026 оны арваннэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлага нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 38 суманд бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн алба хаагчид шуурхай ажиллаж, долоон иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл буюу өвчин, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байна.
Тус хугацаанд бүртгэгдсэн нийт дуудлагын дийлэнх хувийг объектын гал түймрийн дуудлага эзэлж байгаа бөгөөд галын аюулгүй байдлыг хангах, цахилгаан хэрэгслийн ашиглалт, зуух пийшингийн бүрэн бүтэн байдалд анхаарахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлын дүрмийг мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...