200 МЯНГАН МАЛЧИН ӨРХИЙГ ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТЭД ХОЛБОНО
- schedule 2026 оны 11 сарын 11
- chat_bubble 0

Мал аж ахуйн салбарыг технологийн дэвшилд тулгуурлан хөгжүүлж, Малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх зорилготой “шинэ цагийн малчин” хөтөлбөрийг эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэтэд холбож, төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэхээр төлөвлөж байна.
Мөн малын эрүүл мэнд, бэлчээр, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ малчдын үйлдвэрлэсэн мах, сүү, ноос, ноолуурыг зах зээлд илүү өндөр үнээр борлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн ган, зудын эрсдэлийг бууруулж, байгалийн гамшгийн улмаас мал сүрэг, амьжиргаагаараа хохирохоос малчдыг хамгаалахад чиглэж байна. Ингэснээр уламжлалт мал аж ахуйн арга ухааныг орчин үеийн технологитой хослуулсан, тогтвортой орлоготой, нутагтаа ая тухтай амьдрах боломжтой шинэ үеийн малчдыг төлөвшүүлэхийг зорьж байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...