ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР D.PARLIAMENT-ААР САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
- schedule 1 цаг 42 минутын өмнө
- chat_bubble 0
Улсын Их Хурлын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгынхаа хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан билээ.
Тус ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын 240 гаруй төлөөлөл, төрийн бус байгууллагын 370 гаруй төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.
Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх иргэн, хуулийн этгээдийн саналыг 2026 оны 04 дүгээр сарыг дуустал D.parliament болон цахимаар (QR), албан бичгээр, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр нээлттэй хүлээн авч байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...