АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЪЯ
- schedule Өнөөдөр 21 цаг 18 минут
- chat_bubble 0

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЪЯ.
БЯМБА гараг /11-р сарын 21
Өдөртөө нийт нутгаар цас орохгүй. 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Сэлэнгийн ихэнх, Төвийн хойд сумдын нутгаар цас орно.
Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр салхитай
Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
НЯМ гараг /11-р сарын 22
Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.1-1.0 мм цас орж, явган шуурга шуурна.
Салхи говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...