ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
- schedule 2026 оны 11 сарын 18
- chat_bubble 0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсноо мэдэгдсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэжээ.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг чөлөөлөх захирамж гаргаж байгааг Ерөнхий сайд мэдээллээ.
Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч Зэвсэгт хүчний командлагч эзгүй байгаа нөхцөлд салбарын удирдлагын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн хүсэлтийг нь одоогоор шийдвэрлээгүй гэв.
Түүнчлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан түүнийг улираан томилсон байна.
Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Гашуунсухайтын төмөр зам болон “Бодь” групптэй байгуулсан оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Эдгээр асуудлаар Ерөнхий сайдын өгсөн тайлбар, цаашид авах арга хэмжээ олон нийтийн анхаарлын төвд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...