МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНААСАА ӨМНӨ АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА
- schedule Өчигдөр 14 цаг 43 минут
- chat_bubble 0
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх боломжтой юу? Хүсэлтээ гаргалаа гээд шууд огцрохгүй нь. УИХ хүсэлтийг нь хэлэлцэж, ёсоор болгох шаардлагатай.
Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулсан байдаг.
Ямар тохиолдолд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх вэ?
Хуульд:
Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Эдгээр үндэслэлээр Ерөнхийлөгч УИХ-д хүсэлт гаргаж болно. УИХ хүсэлтийг ёсоор болгосноор бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болох юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...