ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДӨРВӨН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАЖ, ХЭД ХЭДЭН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ
- schedule 2026 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Улсын Их Хурлын дөрвөн байнгын хороо өнөөдөр /2026.11.18/ хуралдаж, хууль тогтоомжийн төсөл болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуулгын хариуг сонсох, мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгөжсөн байж болзошгүй асуудалтай холбоотой өргөдлийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

Харин Эдийн засгийн байнгын хороо 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх болон Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Ийнхүү байнгын хороодын хуралдаанаар хууль эрх зүй, төрийн байгуулалтын шинэчлэл, эдийн засаг, санхүүгийн бодлоготой холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...