АНУ-ЫН ЭЛЧИН САЙД: ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ТОГТВОРТОЙ, УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ
- schedule 2026 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн орчин тогтвортой, төрийн байгууллагын шийдвэр урьдчилан таамаглах боломжтой байх шаардлагатайг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган онцоллоо.
Тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу AmCham Mongolia-ийн 2026 оны жилийн ээлжит ерөнхий хуралдаанд үг хэлэхдээ зохицуулагч байгууллагууд хуулийг бүх компанид ижил тэгш, тууштай хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэлээ.

Элчин сайд Ричард Буанган хэлэхдээ,
“Монгол Улс хуулийг хэрэгжүүлэхдээ тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байхыг зохицуулагч байгууллагуудаас шаардах ёстой. Энэ нь өнөөдөр бизнесүүдэд тулгарч буй эзэрхэг, түрэмгий хандлагын оронд компани бүрд, цаг ямагт ижил дүрэм журмыг ижил байдлаар хэрэглэх гэсэн үг” гэв.
Түүний хэлсэн үг нь бизнесийн орчинд хууль, журмын хэрэгжилтийн жигд байдал, төрийн байгууллагын хариуцлага, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал байгааг хөндсөн юм.
AmCham Mongolia-ийн мэдээлснээр тус танхим 2026 оны жилийн ээлжит хурлаараа шинэ дүрмээ баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дөрвөн шинэ гишүүнийг сонгосон байна. Мөн 2027 онд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын шинэ хороо байгуулахаар төлөвлөжээ.
Хөрөнгө оруулалтын итгэлцлийг нэмэгдүүлэхэд зөвхөн хууль батлах бус, түүнийг хэрэгжүүлэх үйл явц ил тод, шударга, тогтвортой байх нь чухал гэдгийг энэ удаагийн хуралдаанаар онцоллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...