ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
- schedule Өнөөдөр 20 цаг 31 минут
- chat_bubble 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн хүсэлтээр төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурал арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон 104 гишүүний 96 нь дэмжсэн байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүйгээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн анхны тохиолдол болж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-нд гаргасан мэдэгдэлдээ өөрийнх нь нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэх зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа илэрхийлсэн юм.
Ийнхүү түүний хүсэлтийг парламент хүлээн авснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт хэрэгжүүлэхээр боллоо.

Холбогдох хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг бүрэн эрх дуусгавар болсноос хойш дөрвөн сарын дотор зохион байгуулах юм.
Төрийн тэргүүний хувьд 2021 оны зургаадугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн У.Хүрэлсүхийн хувьд энэ удаагийн шийдвэр нь улс төрийн түүхэнд онцгой үйл явдал болон үлдэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...