Г.ЗАНДАНШАТАР: ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛАХГҮЙ, ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ, ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ ЯАРАЛТАЙ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
- schedule Өчигдөр 20 цаг 6 минут
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.
Энэ талаар салбарын сайд Наранбаяр “12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа” хэмээлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ хүүхдүүдийн өвчлөлт буурахгүй нэмэгдвэл, ирэх долоо хоногоос цахимаар хичээллэнэ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг эмя-нд онцгойлон санууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...
