”ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ, ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХООР ОЛОН УЛСЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ОРУУЛАХААР БОЛЛОО
- schedule 2025 оны 11 сарын 5
- chat_bubble 0

МУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хөндлөнгийн аудит оруулахаар боллоо.
Ил тод байдлыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн 15 жилд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг нийтэд ил болголоо.
Эрүүл мэндийн зарим байгууллагын удирдлагууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар ЭМДС-ийн хөрөнгийг завшсан байж болзошгүй 229 мянга гаруй зөрчлийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар тогтов.
2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлахыг Засгийн газар дэмжлээ.
“Ширээт” дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгуулахаар боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...