ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧИД ИРГЭНД ХЯНАЛТ ТАВИНА
- schedule Өнөөдөр 16 цаг 38 минут
- chat_bubble 0

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна. Уг зөрчлийг мэдээлсэн иргэнд торгуулийн мөнгөнөөс урамшуулал олгож байхаар боллоо.
Урамшуулал нь торгуулийн мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх нь. Энэ урамшуулал Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд, НӨАТ-ын буцаан олголттой зэрэг олгогдох юм байна. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ.
Иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор торгуулиа төлвөл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ.
Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10% нэмэгддэг тул таван сар олоход торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай байна. Энэ тохиолдолд мэдээлэлгч иргэнд 20 хувиар урамшуулал тооцож олгох нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...