МОНЦАМЭ агентлаг 95 нас хүрчээ
- schedule 2016 оны 7 сарын 19
- chat_bubble 0
Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байгаа.
Тодруулбал, Монгол Улсыг гадаадад сурталчлах, дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг дотооддоо түгээх зорилгоор 1921 оны долдугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ цоо шинэ хуудас нээсэн нь МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдаж, эдүгээ 95 жилийн сүүдэр зооглон их ойгоо тэмдэглэж байгаа аж.
1921 оны гуравдугаар сарын 19-нд МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ “Монголчуудын бослого” мэдээ бичиж, хилийн чанадад цацсан байдаг. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, тухайн сарынхаа 30-нд ЗХУ-ын "Правда" сонины №68-д хэвлэгдсэн түүхтэй юм байна.
МОНЦАМЭ агентлагийн үе үеийн ажилтан, сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэе.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...