Дэлхийн спортын сэтгүүлчид юу хэлэв?
- schedule 2016 оны 8 сарын 22
- chat_bubble 185
Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан бөхийн ертөнцийг шуугиуллаа. Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний сүүлчийн өдөр 65, 97 кг-ын жингүүдийн бөхчүүдийн барилдаан болж дууслаа. Манай бөх Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээв.
Уг барилдааныг буруу шүүсэн хэмээн Монголын дасгажуулагчид эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Хоёр бөхийн барилдааны тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн спортын сэтгүүлчид ингэж үзэж байгаа аж.
“ВАШИНГТОН ПОСТ” СОНИНЫ СПОРТЫН СЭТГҮҮЛЧ АДАМ КИЛГОР:
“Монголын дасгалжуулагчдын үйлдэл спортын түүхэн авлигын эсрэг томоохон эсэргүүцлийн илэрхийлэл юм. Энэ бол инээдтэй явдал биш”.
“Шударга бус шүүлтийг эсэргүүцэж Монголын дасгалжуулагч хувцсаа тайлан шидэхэд цэнгэлдэх хүрээлэн даяар “Монгол, монгол...” хэмээн үзэгчид хашгирч дэмжиж байлаа”.
“ВАШИНГТОН ПОСТ” СОНИНЫ СПОРТЫН АЛБАНЫ РЕДАКТОР МЭТТ БРУКС:
“Энэ үйлдэл бол олимпийн түүхэнд тохиолдсон хамгийн эерэг зүйл юм. Учир нь энэ үйлдэл бүгдийг илчиллээ”.
“FOX5” СУВГИЙН СПОРТЫН НЭВТРҮҮЛЭГЧ БРӨДИ ЛОГАН:
“Эсэргүүцэж байгаа Монголын дасгалжуулагчийн үйлдэл бараг л амьтных шиг”.
“SLATE” ВЭБ САЙТЫН НИЙТЛЭЛЧ ЖАСТИН ПЕТЕРС:
“Тэр бол бүх цаг үеийн хамгийн аугаа дасгажуулагчдын нэг”.
НЬЮ-ЙОРК ТАЙМС СОНИНЫ СПОРТЫН АЛБАНЫ АХЛАХ НИЙТЛЭЛЧ ГРАНТ УОХЛ:
“Монголын дасгалжуулагч хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ. Гайхалтай!”.
“ESPN.COM” ВЭБ САЙТЫН НИЙТЛЭЛЧ УЭЙН ДРЭЙС:
“Кариока арена цэнгэлдэхэд Монголын тамирчин Мандахнарангийн хоёр дасгалжуулагчийн үйлдлийг тэнэглэл гэж хэлмээр байна”.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...