Манай улсын ачаа тээврийг "дааж" явсан ГАЗ-53,ЗИЛ-130
- schedule 2014 оны 3 сарын 21
- chat_bubble 2
ЗХУ (ОХУ)-ын хамгийн их үйлдвэрлэсэн ачааны машин бол ГАЗ-53, ЗИЛ-130 хоёр юм.
ГАЗ-53 машиныг 1964-1993 он хүртэл 30-аад жилд нийт 4 сая гаруйг үйлдвэрлэсэн гэсэн статистик байдаг бол ЗИЛ-130 машиныг 1962-1994 онуудад гэхэд 3.4 сая тоогоор үйлдвэрлэсэн байдаг байна.
Манай улсад энэ хоёр машин их хэмжээгээр импортлогдон ирж БНМАУ-ын ачаа тээврийг нугалж байсан гэдгийг хүн бүр мэдэх билээ. одоо ч үүргээ гүйцэтгэж байна.
Энэ хоёр алдартай машиныг түүхийг товч танилцуулбал,


ГАЗ-53
ГАЗ-53 ачааны автомашин нь ЗХУ-ын ГАЗ /Горькийн нэрэмжит автозавод/ үйлдвэрт ГАЗ-51 болон 52 загварыг сайжруулан 1964-1993 онуудад үйлдвэрлэсэн ачааны автомашин. Болгарт “Мадара-400” нэртэйгээр 1967 оноос лицензээр үйлдвэлрэж байжээ.
ГАЗ-53 машинын үндсэн үзүүлэлт нь Урт 6,395мм, өргөн 2,020мм, өндөр 2,220мм, жин 3,850 кг , 4.3л-ийн багтаамжтай 4254 сс, V8 хөдөлгүүртэй, 4 шатлал бүхий механик хурдны хайрцагтай, 90 км/цаг хурдлах чадвартай. Даац 4 тн. 100-120 морины хүчтэй. Загвар зориулалтаасаа хамаарч үзүүлэлтүүд нь хэлбэлздэг.
ГАЗ-53 автомашин нь зориулалт, хүчин чадал, багтаамж, даац, шатахууны төрөл, зэргээсээ шалтгаалан ГАЗ-53 (1964 - 1965) ,ГАЗ-53А (1965 - 1983), ГАЗ-53А-016 (1966 - 1983), ГАЗ-53Б-02, ГАЗ-53-05, ГАЗ-53-40 (1971 - 1984), ГАЗ-53-50, ГАЗ-53-70, ГАЗ-53-12 (1983 - 1993), ГАЗ-53-14, ГАЗ-53-19 (1984 - 1992), ГАЗ-53-27 (1984 - 1992) гэсэн үндсэн 10 гаруй загвартай үйлдвэрлэгдсэн байдаг байна.
Социалист ситемийн болон бусад улсуудад маш ихээр экспортод гаргаж байжээ.
.jpg)

ЗИЛ-130
1916 оноос эхтэй Лихачёвийн нэрэмжит заводын / Завода им. Лихачёва/ хамгийн удаан хугацааны (30 гарауй жил) туршид хамгийн их тоогоор үйлдвэрлэгдсэн машин нь энэхүү ЗИЛ-130 ачааны автомашин юм.
ЗИЛ үйлдвэр нь одоогоор тансаг зэрэглэлийн суудлын автомашин, ачааны автомашин, туулах чадвар сайтай автомашин, цэргийн техник гэсэн үндсэн чиглэлээр ажилладаг.
1934 оноос үйлдвэрлэгдсэн ЗИС-5 нэртэй ачааны автомашин хөгжин сайжирсаар 1962-1994 онуудад ЗИЛ-130 машин болон үйлдвэрлэгдсэн. Дараа нь ЗИЛ-4331 загвараар солигдсон.
ЗИЛ-130 автомагиныг ЗИЛ-130-58, ЗИЛ-130-62, ЗИЛ-130-66 (1966-1977), ЗИЛ-130-76 (1977-1984), ЗИЛ-130-80 (1984-1986) онуудад шинэчлэгдэн сайжруулсаар ирсэн байна.
ЗИЛ-130 үндсэн үзүүлэлт нь: Урт 6,675мм, өргөн 2,500мм, өндөр 2,400мм, жин 4,300 кг, даац 6000 кг. 5.2 л-ийн багтаамжтай 5966 куб.см багтаамжтай V8 хөдөлгүүртэй. 135-150 морины хүчтэй, 100 км-т 32 л А-76 шатахуун зарцуулна. 90 км/цаг хурдлах чадвартай ч дээд хурд нь 100 км/цаг хүрэх бололцоотой гэнэ.
ЗИЛ-130 автомашин нь зориулалт, хүчин чадал, багтаамж, даац, шатахууны төрөл, зэргээсээ шалтгаалан ЗИЛ-130А ,ЗИЛ-130Г, ЗИЛ-130В, ЗИЛ-130ВТ, ЗИЛ-130Д, ЗИЛ-130Б гэсэн үндсэн загвар тэндээс үндэслэгдсэн 70 гаруй загвартай үйлдвэрлэгдсэн байдаг байна.
ЗИЛ-130 загвар дээр үндэслээд урдаа мосттой загварыг ЗИЛ-131, гузовыг нь уртасган даацыг нь нэмэгдүүлэн хойноо 8 дугуйтай /2*8/ загвараа ЗИЛ-133 хэмээн нэрлэн гаргах болсон.
Харин 1987 онос ЗИЛ-130 болон ЗИЛ-131 загварыг “Урал моторс автозавод” /АМУР/ үйлдвэрт шилжүүлэн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2002 оноос нэрийг өөрчилөн “Амур -531 350”, “Амур-531 340” болгосон байна.
ЗИЛ-ийн үйлдвэр ЗИЛ-130, ЗИЛ-131 загвараа өөрчлөн дараагийн үе болох шинэ загвар ЗИЛ-4331, ЗИЛ-4334
ГАЗ-53

ГАЗ-51. 1946-1975


ГАЗ-52. 1966-1989. ГАЗ-52 загвар нь 2.5тн-ийн даацтай. Үүгээрээ ГАЗ-53 загвараас ялгаатай. Нийт 1 сая гаруй үйлдвэрлэгдсэн.





ГАЗ-53


ГАЗ-3307

ГАЗ-3309

ГАЗ-33086 Земляк

ГАЗ-3308 Садко

ЗИЛ-130
.jpg)
ЗИЛ-130 машины анхны туршилтын загвар /1956он/
.jpg)
ЗИЛ-130 машины хоёр дахь туршилтын загвар /1957он/
.jpg)
ЗИЛ-130 машины анхны үндсэн загвар /1962он/

\
ЗИЛ-130 машины хоёр дахь үндсэн загвар /1966он/



ЗИЛ-130 машины гурав дахь үндсэн загвар /1976он/
.jpg)
ЗИЛ-130 машины дөрөв дэх үндсэн загвар /1980он/

ЗИЛ-130Г. Гузов урт

ЗИЛ-130 Самосвал ЗИЛ-ММЗ-555

ЗИЛ-130 раллид

ЗИЛ-130



ЗИЛ-130В
ЗИЛ-130Д Самосвал ЗИЛ-ММЗ-4502

ЗИЛ-138. 1977-1986 он.
ЗИЛ-133Г

ЗИЛ-130Д1Т Самосвал ЗИЛ-ММЗ-555Т

ЗИЛ-138ИБ

ЗИЛ-130 КС-2571А



ЗИЛ-133. 1975-1999 он

ЗиЛ-133Б
ЗИЛ-133 Г2


ЗИЛ-133 05A

ЗИЛ-45222

ЗИЛ-43344В1
.jpg)
ЗИЛ-4975
.jpg)
ЗИЛ-49061

ЗИЛ-49061

ЗИЛ-131 /ЗИЛ-4104/




ЗИЛ-497200

ЗИЛ АМУР-53131

АМУР-531355


АМУР-531325

АМУР-53131

АМУР 531340


ЗИЛ-433362

ЗИЛ-4331

ЗиЛ-ММЗ-45065

ЗИЛ-СААЗ-4546



Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...











