У.ХҮРЭЛСҮХИЙГ ТӨРИЙН ЁСЛОЛООР ҮДСЭН НЬ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ БАЙСАН УУ?
- schedule 2026 оны 11 сарын 20
- chat_bubble 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч түүнийг төрийн ёслолын өндөр хэмжээнд үдсэн нь хууль, журмын дагуу байсан эсэх асуудал анхаарал татаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинээр Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхээр заасан байдаг.
Харин Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын Тавдугаар хэсэгт бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг Төрийн ордны зүүн хаалганы дотор талын талбайгаас холбогдох албан тушаалтнууд үдэхээр тусгасан байдаг.
Гэтэл хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ерөнхийлөгчид уг ёслолын журмыг хэрэглэх эрх зүйн үндэслэл байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Тиймээс уг ёслолыг хэн ямар шийдвэрээр зохион байгуулсан, төрийн хүндэт харуул болон цэргийн алба хаагчдыг оролцуулах эрх зүйн үндэслэл юу байсныг холбогдох байгууллагууд тайлбарлах шаардлагатай.
Төрийн ёслол хувь хүний хүндэтгэлээр бус, хуулиар зохицуулагдах ёстой. У.Хүрэлсүхийг үдсэн ёслол хууль, журмын дагуу байсан уу?
Мөн л асуулт дагууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...