2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР 28,433 ДААТГУУЛАГЧ 129 ТЭРБУМЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВЧЭЭ
- schedule 2024 оны 12 сарын 13
- chat_bubble 0
Нийгмийн даатгалын дөрвөн сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог. 2024 онд дээрх дөрвөн сангаас нийт 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгасан бөгөөл үүний нэг нь ажилгүйдлийн даатгалын сан.
2024 оны 11-р сарын байдлаар 28433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ. Ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай.
2024 оны 11, 12-р сарын хуваарьт тэтгэмжийг олгоогүй байгаа аж. Тэтгэмж яагаад саатсан талаар ГБХНХЯ-ны Нийгмийн даатгалын хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал дараах тайлбар өгсөн байна.
Тэрбээр, 2024 оны 10-р сар хүртэлх хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага бүрэн олгосон. Харин 2024 оны 11, 12 сарын хуваарьт тэтгэмжүүд бага зэрэг саатаж байна. Энэ нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой юм.
Аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлийг иргэдийн тэтгэмжид санхүүжилт болгон зарцуулдаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон нийгмийн даатгалын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж, 11, 12 сарын хуваарьт заасан тэтгэмжийг 12-р сар болон ирэх оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байна. Иймд ажил олгогчид төлөөгүй шимтгэлээ яаралтай төлөхийг уриалж байна гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...