НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АСУУДЛААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
- schedule 2022 оны 12 сарын 5
- chat_bubble 0
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайн асуудлаар шалгагдаж буй албан тушаалтнуудыг нэрлэсэн байна. Мөн нүүрсний хулгайн асуудлын талаар гэрээтэй холбоотой асуудлууд, Тээвэртэй холбоотой асуудлууд, Төмөр замтай холбоотой асуудлууд гэсэн гурван чиглэлээр эрүүгийн 10 хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эрүүгийн 10 хэрэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Д.Ариунболд, Б.Отгонжаргал, Х.Нурлат, төмөр замтай холбогдуулан Н.Удаанжаргал, тээвэртэй холбогдуулан гаалийн ахлах байцаагч Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч Доржжүгдэр, Дэлгэрдалай нарыг шалгаж байна.
Хэвлэлийн хурлын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар :"Нүүрсний хулгайн асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван удаа яриад эцэст нь Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хэд хэдэн бичгийг АТГ руу явуулсан. Нүүрсний хулгайн асуудалд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс холбогдсон учраас амаргүй байгаа"-г хэллээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...