“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НД ЭХЛҮҮЛНЭ
- schedule 1 цаг 39 минутын өмнө
- chat_bubble 0

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн ням гарагт эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, үүрэг өглөө.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-нд станцын барилгын ажлыг эхлүүлэх юм байна.
Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийв.
Ерөнхий сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...