Дэлхийн хамгийн үзэгчтэй музейнүүд
- schedule 2015 оны 7 сарын 9
- chat_bubble 0
Та арван хэдэн метрийн урттай динозаврын яс үзэх хүсэлтэй байдаг уу эсвэл Ван Гог (Van Gogh), Сальвадор Дали (Salvador Dali), Леонардо да Винчи (Leonardo da Vinci) нарын алдартай зураачдын уран зургуудыг үзэх дуртай байна уу?. Аль эсвэл түүхийн эд өлгийн зүйлд илүү сонирхолтой юу? Мэдээж бүгд л байвал сайн сайн шүү дээ.
Ингээд дэлхийн хамгийн олон үзэгчтэй 25 музейг товч танилцуулья.
25. Улсын музей, Рейксмюзеум» (Rijksmuseum), Амстердам, Нидерланд - жилд 2.5 сая хүн
Тэртээ 1800 онд Хакью хотод үндсэн суурь тавигдсан Рейксмюзеум 1808 онд Амтердам ходруу нүүсэн байна. Одоо хотын төв хэсэгт Музейн талбайд байрладаг ба Нидерландын үндэсний болон дэлхийн түүх, урлагийн музей юм. Музей 1200 оноос хойш үеийг хамарсан 1 сая гаруй үзмэртэй. Харин музейг сонирхсон хүмүүс нэг удаад дээд тал нь 8 мянган үзмэр л үзэж чадна. Учир нь 1 сая үзмэрээс 8 мянгийг ээлжлэн дэлгэж сонируулдаг аж.
24.Солонгосын Үндэсний ардын музей. (National Folk Museum of Korea), Сөүл - жилд 2.7 сая хүн
Солонгосын үндэсний музейг 1945 онд АНУ-ын засгийн газраас байгуулж өгчээ. Энэ музей нь Солонгос үндэстний /ард түмний/ зан заншил, уламжлал, түүхийг харуулсан гайхалтай үзмэрүүдтэй. Сөүл хотын Жонно-гу дүүргийн Геонбокгунг ордонд байрладаг музей гурван гол танхимтай 100-аад мянган эд өлгийн зүйлстэй /үзмэр/.
23. Эрмитаж, Санкт-Петербург, ОХУ - жилд 2.9 сая хүн
Санкт Петербург хотод байдаг Улсын Эрмитаж музейг 1764 онд Агуу их Екатерина хатан хаан үндэслэсэн. Дэлхийн хамгийн том хамгийн эртний музейн нэг. Музейд 3 сая гаруй үзмэрээс Ренуар, Моне, Ван Гог, Веласкес (Velázquez), Микеланджело, Гойя нарын мастеруудын уран зураг зэрэг өчүүхэн хэсгийг л дэлгэн тавьдаг. Энэ музейд дэлхийн улс үндэстнүүдийн бүхий л цаг хугацааны түүх, соёл, урлагийн бүхий л үзмэрүүд байдаг. Эрмитаж 38 барилгаас бүрддэг агуу том музей.
22. Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей (Museum of Modern Art), Нью-Йорк, АНУ - жилд 3.1 сая хүн
1929 онд үндэс сууриа тавьсан Манхэтанд байрладаг Нью-Йоркийн энэ музей бол дэлхийн хамгийн том орчин үеийн урлагийн музей. Жил бүр 3 сая гаруй хүн зочилдог музейг орчин үеийн урлагийн уран зураг, ном, баримал, гэрэл зураг, архитектурын бүтээлүүдийн цуглуулга гэж ойлгож болно
21. Хатан хаан Софиягийн урлагийн Үндэсний төв музей (Reina Sofia), Мадрид, Испани - жилд 3.2 сая хүн
1992 онд байгуулагдсан Хатан хаан Софиягийн Үнэдсний төв музейг албан ёсоор Museo Nacional Centro de Arte Reina Sofia гэж нэрлэдэг. Испанийн хамгийн том хамгийн их үзэгчтэй музей. Мадрид хотод байдаг уг музей ихэвчлэн 20-р зууны урлагийн бүтээлүүдтэй. Жишээ нь Пабло Пикассо, Сальвадора Дали нарын уран зургийн маш арвин цуглуулгатай.
20. Виктории, Альбертийн музей (Victoria and Albert Museum), Лондон, Их Британи - жилд 3.3 сая хүн
Лондон хотын Викториа, Албертийн музей нь 1852 онд байгуулагдсан ба хатан хаан Викториа, хунтайж Альберт нарын нэрэмжит юм. Уг музей дэлхийн дизайн, гоёл чимглэлийн урлагийн хамгийн том музей. Музей үзмэрүүд 5000 жилийн тэртээх цаг хугацаанаас эхлэх ба 4.5 сая гаруй үзмэрүүдтэй.
19. Шинжлэх ухааны музей (Science Museum), Лондон, Их Британи - жилд 3.4 сая хүн
1857 онд үндэслэгдэн байгуулагдсан Шинжлэх ухааны музей Лондон хотын олон алдартай музейнүүдийн нэг нь юм. Музейд үе үеийн цаг хугацааны шинжлэх техникийн ололтыг харуулсан 300 гаруй мянган үзмэртэй. Анхны уурын хөдөлгүүр, анхны тийрэлтэт хөдөлгүүр, анхны бичгийн машин гэх мэт. Уг музейг жил бүр 3.4 сая хүн үздэг байна.
18. Орсе музей (Musée d´Orsay), Парис, Франц - жил бүр 3.5 сая хүн
Орсе музейг анх 1898 онд төмөр замын буудалд байгуулсан байдаг. Харин өнөөгийн музей нь 1986 онд шинээр байгуулагдсан байна. Уг музей дэлхийн импрессионист болон импрессионист /уран зураг/ бүтээлийн хамгийн том цуглуулгатай. Тэдний дунд Моне (Монет), Мане (Manet), Дега (Degas), Ренуар (Renoir), Сезанне (Cezanne), Гоген (Gauguin), Ван Гогийн гэх мэт уран бүтээлчдийн бүтээлүүд байгаа. Уг музей жил бүр зочлон үздэг 3.5 сая үзэгчдийнхээ тоогоор Францдаа 3-рт ордог.
17. Солонгосын үндэсний музей (National Museum of Korea), Сөүл, БНСУ - жил бүр 3.5 сая хүн
Солонгосын үндэсний музей 1945 онд байгуулагдсан ба Солонгосын хамгийн чухал музей. Солонгос үндэстний түүх соёл, урлагийг харуулсан 310,000 өвөрмөц үзмэрүүдээс бүрдсэн. Музейг жил бүр дотоод гадаадын 3.5 сая хүн ирж сонирхдог.
16. Орчин үеийн урлагийн үндэсний музей (Musée National d´Art Moderne), Парис, Франц - жил бүр 3.7 сая хүн
1947 онд байгуулагдсан Францын орчин үеийн урлагийн үндэсний музей нь Жоржа Помпидугийн соёлын төвийн нэг хэсэг гэж явдаг. 1905 оноос хойшхи 6400 гаруй уран бүтээлчдийн 100 гаруй мянган бүтээлүүдтэй. Жил бүр 3.7 сая гаруй хүн ирж үздэг уг музей үзмэрийнхээ тоогоор Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейн дараа орно..
15. Америкийн түүхийн Үндэсний музей (National Museum of American History), Вашингтон, Колумб, АНУ - жил бүр 4 сая хүн
Америкийн түүхийн Үндэсний музей 1964 онд Вашингтон хотод Түүх болон технологийн музей нэртэйгээр анх нээгдсэн байдаг. Өдгөө Смитсоны хүрээлэнгийн нэг хэсэг болдог. АНУ-ын түүхийн үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг уг музейг жил бүр 4 сая хүн зочлон үздэг байна.
14. «Урлагийн үндэсний галлерей (National Gallery of Art), Вашингтон, Колумб, АНУ- жил бүр 4.2 сая хүн
Вашингтон хотод байдаг Урлагийн үндэсний галлерей 1937 онд анх нээгдсэн ба уран зураг, зураг төсөл, хэвлэх, гэрэл зураг, хэвлэмэл зураг, уран баримал, уран, медалион зэргийн асар том цуглуулгатай. Түүнчлэн гоёл чимэглэлийн урлагийн үзмэрүүд байдаг. Уг музей олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байдаг. Америк дахь Леонардо да Винчигийн уран зураг зөвхөн энэ л музейд байдаг гэнэ. Музейг жил бүр 4.2 сая хүн ирж сонирхдог.
13. Шанхайн шинжлэх ухаан техникийн музей (Shanghai Science and Technology Museum), Шанхай, Хятад - жил бүр 4,2 сая хүн
Шанхайн шинжлэх ухаан техникийн музей нь анх 1956 онд нээгдсэн бөгөөд 1996 онд өнөөгийн шинэ байраа ашиглалтад оруулан нээжээ. Музей нь 13 том үзэсгэлэнгийн танхим, 4 шинжлэх ухааны театраас бүрддэг бараг 100 мянган кв.метр талбайг хамарсан аялал жуулчлалын цогцолбор музей юм. Хятад дахь анхны дэлхийн сонгодог болон орчин үеийн 120 гаруй мянган үзмэртэй музейд жил бүр 4.2 сая хүн үзэж сонирхохоор ирдэг ба Хятадын хоёр дахь том музей юм.
12. Америкийн Байгалийн түүхийн музей (American Museum of Natural History), Нью-Йорк, АНУ - жил бүр 5 сая хүн
Америкийн Байгалийн түүхийн музей 1869 онд байгуулагдсан Нью-Йоркийн Манхэтанд байрладаг дэлхийн хамгийн том музейнүүдийн нэг. Музей нийт 150,000 кв.м талбайг хамарсан 27 цогцолбор барилга 47 танхимаас бүрддэг ба хүн, амьтан ургамлын үүсэл хөгжил, сорьц дээжээс авахуулаад сансар огторгуйн солир, ашигт малтмал гээд бүхийл зүйлсийг агуулсан 32 сая гаруй үзмэртэй.
11. Байгалийн түүхийн музей (Natural History Museum), Лондон, Их Британи - жил бүр 5.4 сая хүн
1881 онд үндэс сууриа тавьсан Лондон хот байдаг Байгалийн түүхийн музей нь палентлоги, ботаник, амьтан судлал, шавьж судлал, эрдэс судлалын 80 сая гаруй үзмэртэй Их Бртианийн үзэгч ихтэй 4 дэх том музей. Ялангуяа үлэг гүрвэлийн араг ясаараа /үзмэрүүд/ алдартай. Уг музейг жил бүр өөрийн болон дэлхийн олон орноос 5.4 сая хүн ирж сонирхдог аж.
10. Эзэн хааны ордон музей (National Palace Museum), Тайбэй, Тайвань - жил бүр 5.4 сая хүн
Тайбэй хотод байдан эзэн хааны ордон музей анх 1925 онд Бээжин хотын "Хориотой хот"-д эзэн хааны ордонд байгуулагдсан. Одоо харин түүний чухал үзмэрүүд нь Тайванийн Тайбэй хотноо 1965 онд байгуулагдсан шинэ музейд байна. Чан Кай Ши Маод ялагдахдаа авч гарсан аж. Хятадын 10,000 жилийн түүхийг харуулсан700,000 -аад үнэт үзмэрүүд байдаг гэнэ. Музейг жил бүр 5.4 сая хүн ирж сонирхдог байна.
9. Тейт Модерн музей (Tate Modern), Лондон, Их Британи - жил бүр 5.8 сая хүн
2000 онд нээгдсэн Лондон хотноо байрладаг үндэсний болонд дэлхий дахины орчин үеийн уран зургийн Тейт Модерн музейг үзэж сонирхохоор жил бүр 5.8 сая хүн ирдэг байна. Үзэгёийнхээ тоогоор Их Британидаа 3-р ордог. Тейт группын мэдлийн уг музей 7 давхар үзэсгэлэнгийн танхимтай ба 1900 оноос хойшхи орчин үеийн урлагийн бүтээл, үзмэрүүд байдаг байна. Сонирхолтой нь музей хуучин актлагдсан цахилгаан станцын барилгад байдаг.
8. Ватиканы музей (Vatican Museums), Ватикан - жил бүр 5.9 сая хүн
Ватиканы музейг Ромын пап 2-р Юлиус 16-р зууны эхэнд /1506 онд/ үндэслэн байгуулсан. Ромын католик сүм хийдүүдийн олон зуун жилийн турш цуглуулсан асар их эд өлгийн зүйлүүдээр аяндаа үзмэр бэлэн болжээ. Цуглуулгад сэргэн мандлын алдартай бүтээлүүд жин дардаг байна. Музейг үзэж сонирхохоор жил бүр 5.9 сая сүсэгтнүүд, жуулчид ирдэг байна.
7. Урлагийн Метрополитан музей (Metropolitan Museum of Art), Нью-Йорк, АНУ - жил бүр 6.1 сая хүн
1870 онд үндэс сууриа тавьсан Нью-Йоркийн Урлагийн Метрополитан музей 17 сексэд 2 сая гаруй үзмэр хадгалж байдаг байна. Уг музей нь 190,000 м.кв талбайг хамардаг бөгөөд АНУ-ын болоод хамгийн том урлагийн музей юм. Музейд эртний Египтийн үеийн уран зураг барималаас авахуулаад Ази, Африк, Европын үе үеийн нэр тодорхойгүй ба урлагийн мастеруудын бүтээлүүд, мөн Америкийн болон дэлхийн орчин үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвилууд байдаг байна. Музейг үзэх үзэгчдийн тоо жил бүр өсч байгаа 6.1 саяд хүрээд байна.
6. Үндэсний галлерей (National Gallery), Лондон, Их Британи - 6.4 сая хүн
1824 онд нээгдсэн Лондонгийн Үндэсний галлерей хотын төв хэсэгт Трафальгар талбайд байрладаг. галлерейд 1300-1900 онуудад хамаарах 2,300 гаруй уран зургийн үзмэртэй. Уран зургийн цуглуулга дотор Леонардо да Винчи, Ван Гог зэрэг алдартай уран бүтээлчдийн үнэт урлагийн бүтээлүүд бий. Уг галлерейг Их Британий иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлдэг.
5. Агаарын болон сансарын үндэсний музей (National Air and Space Museum), Вашингтон АНУ - жил бүр 6.7 сая хүн
Вашингтон хотноо 160 гаруй мянган м.кв талбайг хамран байрладаг Агаарын болон сансарын үндэсний музей нь Смитсоны хүрээлэнгийн нэг хэсэг юм. Уг музейд дэлхийн агаарын болон сансарын бүх түүхийг харуулсан үнэт үзмэрүүд байдаг. Анхны нисэх төхөөрөмж, онгоцноос эхлүүлээд огторгуйн уудамд аялах хиймэл дагуул аппарат хүртэл тэдгээртэй холбоотой бүх зүйлс байдаг байна. 1946 онд анх байгуулагдсан уг музейг өдгөө жил бүр 6.7 сая хүн үзэж сонрхдог аж.
4. Британийн музей (British Museum), Лондон, Их Британи - жил бүр 6.7 сая хүн
Британийн түүх, соёлыг харуулсан Бритиш музей 1753 онд анх нээгджээ. Тус музей ойролцоогоор 8 сая гаруй үзмэртэй ба Их Британи гэлтгүй дэлхийн бүхийл цаг хугацааны түүх, соёл иргэншлийг харуулсан дэлхийн хамгийн том музейн нэг. Музейг жил бүр 6.7 сая гаруй хүн ирж сонирхдог.
3. Байгалийн түүхийн үндэсний музей (National Museum of Natural History), Вашингтон АНУ - жилд 7.3 сая хүн
1910 онд нээгдсэн Байгалийн түүхийн үндэсний музей нь АНУ-ын хамгийн их үзэгчтэй хамгийн их үзмэртэй музей. Тус музей нь дэлхийн түүхийг харуулсан ургамал, амьтан, палентлоги, эрдэс, солирын, хүний эд өлгийн болон бусад гээд 126 сая гаруй үзмэрийн гайхалтай цуглуулгатай. Уг музей жилийн 384 хоногт үнэ төлбөргүйгээр нээлтэй байдаг. Музейд 185 эрдэмтэн профессорууд байнга ажиллдаг.
2. Хятадын үндэсний музей (National Museum of China), Бээжин, Хятад - жилд 7.5 сая хүн
Тянь Ань Миний талбайд байрладаг Хятадын үндэсний музей нь нээгдээд ердөө 12 жил болоход /2003 он/ Хятадын түүх соёл урлагийн 1 гаруй үзмэр цуглуулж чадсан байна. Тус музей 2013 онд гэхэд 28 үзэсгэлэнгийн танхимаараа 7.3 сая хүнд үзмэрээ толилуулсан байна. Музейд 1.7 жилийн настай "Юанмоу хүн"-ээс авахуулаад орчин үеийн урлагийн бүтээлүүд хүртэл байдаг байна.
1. Лувр (Louvre), Парис, Франц - жил бүр 9.3 сая хүн
Домогт Лувр 12-р зууны үед баригдсан цайзад байдаг. Дэлхийн хамгийн алдартай музейд дэлхийн урлагийн агуу бүтээлүүд хадгалагдаж байдаг. Луврт уран зураг, хөшөө баримал зэрэг 35,000 гаруй урлагийн болоод 380,000 гаруй үнэт үзмэрүүд байдаг. Музейг жил бүр 9.7 сая хүн /2012 он/ үзэж сонирхдог.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...