МЕТРО БАРИХ ГҮЙЦЭТГЭГЧИЙН I ШАТНЫ ТЕНДЕРТ ДОЛООН УЛСЫН 27 КОМПАНИ МАТЕРИАЛАА ИРҮҮЛЖЭЭ
- schedule 2025 оны 4 сарын 29
- chat_bubble 0
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ.
Үүнд,
China Railway 20th Bureau Group Co., Ltd
ALSTOM Transport SA
"Norinco International Cooperation"
Woojin Industrial Systems Co Ltd
China Railway Group Limited
China State Construction Engineering Corp.,Ltd
Kolon Global Corporation
Максрөүд ХК
Акционерное общество «Дороги и Мосты»
CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
Power construction corporation of China, Ltd
Poly Changda Engineering Co Ltd
Samsung C&T Corporation
Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
Shandong Luqiao Group Co., Ltd
Daeati Co.,Ltd
LS ELECTRIC Co Ltd
Hyundai Rotem Company
Crrc Dalian Co., Ltd
Аржкапитал
Dawonsys Co Ltd
STraffic Co., Ltd.
Ilsung construction Co.,Ltd
Larsen & Toubro Limited
Си Эм И Си инженеринг ХХК
China Second Metallurgy Group Co.,Ltd
Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...