МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 79,3 ХУВИЙН САНАЛААР БАТАЛЛАА
- schedule Өнөөдөр 19 цаг 23 минут
- chat_bubble 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хуралдаанд оролцогч гишүүдийн 84 хувийн саналаар соёрхон баталлаа. Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох юм.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг 75,0 хувийн саналаар эцэслэн батлалаа.
Энэ хууль нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажээ.
Чуулганаар хэлэлцсэн бас нэг асуудал бол Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцлээ.
Уг хуульд малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулах, нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалт зэргийг тусгаснаар малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...