БАРУУН ЗҮҮН БҮСИЙН ШИНЭ БАЙРШЛУУДАД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУКЦИОН ЗАРЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
- schedule Өчигдөр 18 цаг 47 минут
- chat_bubble 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ байршлуудад сэргээгдэх эрчим хүчний аукцион зарлахаар шийдвэрлэлээ.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан эл шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өгөв.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Баруун бүсийн Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Улаангом, Баянхонгор аймгийн Өлзийт суманд нийт 70 МВт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл, Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нийт 40 МВт хүртэл чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукцион зохион байгуулахаар боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...