САЙЖРУУЛСАН ХАГАС КОКСЖСОН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
- schedule Өчигдөр 18 цаг 51 минут
- chat_bubble 0

Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний салбарын түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор сайжруулсан хагас коксжсон түлш үйлдвэрлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Төслийн хүрээнд нүүрсийг хагас коксжуулах технологиор боловсруулж, илчлэг өндөр, утаа болон хорт бодисын ялгаралт харьцангуй бага түлш үйлдвэрлэх юм. Энэхүү технологи нь түүхий нүүрстэй харьцуулахад шаталтын үр ашиг сайжирч, үнслэг болон дэгдэмхий бодисын агууламж буурдаг давуу талтай. Мөн үйлдвэрлэлийн явцад гарч буй дайвар бүтээгдэхүүнийг химийн болон бусад үйлдвэрлэлд ашиглах боломжийг судалж, нөөцийн иж бүрэн ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...