МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭМЧ НАР ХАВДРЫН ПРОТОН ЭМЧИЛГЭЭГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
- schedule Өнөөдөр 20 цаг 34 минут
- chat_bubble 0

Монгол, Энэтхэг хоёр орны эмч нар хавдрын тусламж үйлчилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгуулав. Санамж бичигт ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, БНЭУ-ын Аполло (Apollo Hospitals enterprise Ltd) эмнэлгийн дэд ерөнхийлөгч Др Картик Анантараман болон Энэтхэг Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн захирал, анагаах ухааны доктор Х.Жамбалмаа нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр орны эмнэлгүүдийн хавдрын тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн, хавдрын эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи, ахиц дэвшлийг монголын мэргэжилтнүүдэд танилцуулж, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, мэс засал, хавдар судлал болон бусад чиглэлийн эмч нарыг чадавхжуулах ажээ. Үүний жишээ болгож өнөөдөр “Хавдрын эмчилгээний сүүлийн үеийн дэвшил” сургалт зохион байгуулж, “Аполло” эмнэлгийн эмч нар протон эмчилгээний талаар хичээл зааж, манай улсын төрөлжсөн эмнэлгүүдийн мэс заслын эмч нар хамрагдлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...