ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛЛЭЭ
- schedule 1 цаг 36 минутын өмнө
- chat_bubble 0
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1540, улсын хэмжээнд 3092 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдрөөс 5-ны өдрүүдэд үргэлжилэх юм байна. Өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарь хийсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, төрийн байгууллагуудад ажиллуулдаг. Бид энэхүү шалгалтыг жилд дөрвөн удаа зохион байгуулдаг бөгөөд дунджаар 4000 гаруй иргэн нөөцөд бүртгэгддэг. Нөөцөд бүртгэгдсэн иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цаашид энэ ажлыг илүү үр дүнтэй болгох шаардлага бий” гэлээ.


Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...