“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСӨЛ ХОЁР ЧИГЛЭЛД ХЭРЭГЖИНЭ
- schedule Өнөөдөр 18 цаг 42 минут
- chat_bubble 0
Өнөөдөр "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын схем, хэрэгжүүлэх бизнес загваруудыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудад танилцуулга хийлээ. Энэхүү үйл ажиллагаа нь тус төслүүдийг бодитой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл 2026 оны үйл ажиллагааныхаа зорилтын нэгээхэн хэсгийг хувийн ААН, байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгож зарлалаа. Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай ярьж байна.
Тэрээр мөн Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана. Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана. Ирэх жил хотын нийт хөрөнгийг үнэлнэ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжуудыг эрэлхийлье.

“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТАЛААР ТӨСЛИЙН УДИРДАГЧ Б.АНУ-ҮЖИН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ
Нийтийн тээвэр. Нэг дүүргээс бусад дүүрэгт хот, нийтийн аж ахуйн салбарыг хувийн аж ахуйн нэгжид шилжүүлээд явж байна. Нарийн технологи шаардсан салбарууд дээр тендер зарлахад ААН орохгүй байх асуудал гардаг. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт шатсан 207 дугаар байрыг нураах ажлын тендерийг хэд хэдэн удаа зарласан. Энэ мэтчилэн асуудлуудад уян хатан хандаж, бодит нөхцөлийг зөвөөр дүгнэж, шалтгааныг олж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой” гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...