Жорж Барберийн мотоциклийн музей
- schedule 2014 оны 10 сарын 20
- chat_bubble 0
Та мотоциклд дуртай биз ээ? Хэрвээ та мотоцикл сонирхдог бол Бирмингем хотод байх Жорж Барберийн музейн тухай дуулсан байх. Энэ Бирмингем бол Английн хот биш АНУ-ын Алабама мужид байх хамгийн том хот юм.
Дэлхийн хамгийн том мотоциклийн музейд /Barber Vintage Motorsports Museum/ 1902 оноос өнөөг хүртэл хийгдсэн янз бүрийн загварын төрөл бүрийн мотоциклүүд байгаа. Уг музей уралдааны замын хамт 3.4 км.кв газрыг хамарсан бөгөөд 16 орны 140 гаруй маркийн 1200 гаруй үзмэртэй гэнэ.
Тэр цуглуулгаа 1988 оноос эхлүүлээд 1994 онд музейгээ албан ёсоор нээжээ. Барберийн музейд нь мотоциклээс гадна дэлхийн хамгийн том Понтайк машины цуглуулга байдаг байна.
Бас мотоспорт сонирхогчид энэ газарт мотспортын уралдааны тойруулга "Barber Motorsports Park" зам байдгийг мэдэх байх.
Холбоотой мэдээлэл:
Дэлхийн хамгийн том бичил машины музей
2015 оны ганган хөлгүүдтэй танилц /2/
Магденбургийн классик авто шоу
2014 оны Бээжингийн авто шоунаас шинэ загварын автомашин худалдан авч болно
Алдарт ГАЗ-ын түүхтэй танилцана уу /1/
Алдарт ГАЗ-ын түүхтэй танилцана уу /2/
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...