Алдарт ГАЗ-ын түүхтэй танилцана уу /1/
- schedule 2013 оны 11 сарын 29
- chat_bubble 1
ОХУ-ын (ЗХУ) хамгийн том машин үйлдвэрлэгч ГАЗ (Горькийн авто завод) групп нь 1932 онд Нижний Новогород хотод НАЗ автозовад нэртэйгээр шаваа тавьжээ. Анх АНУ-ын Форд үйлдвэртэй таван жилийн хамтын ажиллагаатай эхэлж суудлын Фордын А загварыг ГАЗ А, ачааны Форд АА, загварыг ГАЗ АА нэртэйгээр өөрийн оронд үйлдвэрлэж эхэлсэн.
Улмаар өөрсдийн суудлын, ачааны, байлдааны тусгай зориулалтын техникүүдээ үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Дайны үед Т60, Т70 танкыг ГАЗ үйлдвэрт угсарч байжээ.
Тэдгээрээс дайны дараа суудлын алдарт М20 Победа, 1950-иад оноос ГАЗ 12 ЗИМ, 1959 оноос тансаг ангилалын ГАЗ 13 буюу Чайкаг, 1962 оноос Волга загвараа эхэлсэн байдаг. Ачааны ангилалд 1960 оноос дэлхийд алдартай ГАЗ 52, ГАЗ 53 загвар, 1964 оноос туулах чадвар сайтай ГАЗ 66-гаа үйлдвэрлэжээ.
Мөн цэрэг армийн алдарт БТР машины ГАЗ-ын үйлдвэрт бүтээжээ. Манай оронд БТР 70, 80, 90 нь ашиглагдаж байсан билээ. Одоо ч зэвсэглэлд байгаа.
Алдарт Волга загвар нь ГАЗ үйлдвэрийн хамгийн алдартай брэнд болсон бөгөөд өнөө үед Волга 21, 23 загварууд нь машин сонирхогч нарт хамгийн эрэлттэй үнэтэй загварууд байдаг. Харамсалтай нь Волга загварыг 2010 оноос хойш үйлдвэрлэхээ болжээ. Ер нь ГАЗ концерн суудлын тэрэг үйлдвэрлэхээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. 1990-ээд онд оргил үедээ жилд 100 мянгаас илүү Волга загварыг үйлдвэрлэдэг байжээ.
Сүүлийн үед ГАЗ концерн хөнгөн даацын ачааны автомашин Газель болон дунд, хүнд ангилалын ачааны автомашин, автобус үйлдвэрлэж байна. Мөн жийп төрлийн Атаман, Тигр, Комбат зэрэг машинуудыг үйлдвэрлэж байна. ОХУ дахь зах зээлд эзлэх хувийг задалж үзвэл хөнгөн ачааны машины 50%, дунд ангилалын ачааны автомашины 58%, хүнд даацын автомашины 42%, автобусны 65%-ийг ГАЗ-ын үйлдвэрүүд нийлүүлж байна.
ГАЗ концерн ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшилд байдаг бөгөөд 2011 онд 4.1 тэрбум ам.долларын орлоготой, 264 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ. ГАЗ группын охин компаниудыг дурдвал,
- ГАЗ группт 1952 оноос эхтэй бага оврын автобусны ПАЗ үйлдвэр багтдаг.
- Харин 1959 оноос эхтэй том оврын автобусны ЛИАЗ үйлдвэрийг дампуурсны дараа 2005 оноос нэгтгэсэн.
- Мөн 1990 оноос Германы Мерседэс-Бенз компанитай хамтран люкс ангилалын автобус үйлдвэрлэх ГОЛАЗ үйлдвэрээ байгуулсан.
- 1941 оноос эхтэй хүнд даацын туулах чадвар сайтай ачааны машины ЗИС үйлдвэр нь улмаар 1962 Урал-АЗ нэртэй болсон юм. Харин 2011 оноос Урал АЗ үйлдвэр ГАЗ концернд харьяалагдах болсон байна.
ГАЗ 03-30_1933-1941, 1945-1950
ГАЗ 6_1934
ГАЗ ААА_1934-1943
ГАЗ А Аэро_1934 ЗХУ-ын анхны спорт загварын машин
ГАЗ М1_1935-1942 Эмка гэж нэрлэгддэг энэзагвар бол Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дарга нарын гол унаа. Нийт 62,888 ширхэг үйлдвэрлэгдсэн. Фордын В загвартай адил буюу лицензээр хийгдсэн..
ГАЗ М1_1935-1942 хажуу талаас
ГАЗ ММ_1938-1950 Энэ загварын машин Эх орны дайнд 150,000 гаруй тоогоор оролцсон байдаг гэнэ. ГАЗ АА, ГАЗ ММ загвар нийлээд 985,000 гаруй тоогоор үйлдвэрлэгдсэн гэнэ. Манай улсад анх олноор орж ирсэн ачааны машин.
ГАЗ 11-73_1940-1941, 1945-1946
ГАЗ 11-73_1940-1941, 1945-1946
ГАЗ 64_1941-1943 Энэ машиныг манай уншигчид хараад таньж байгаа биз ээ.Дэлхийн 2-р дайны эхэн үеийн кино болгон дээр гардаг 1,200 кг жинтэй, 3,285 сс хөдөлгүүртэй, 100 км/цаг хурдлах чадвартай 4х4 "жип" машин. Нийт 672 ширхэг үйлдвэрлэгдсэн. 1943 оноос эхлэн ГАЗ 67, ГАЗ 67Б-г үйлдвэрлэсэн.
ГАЗ 67В_1944-1953 Эх орны дайны турш ГАЗ 67 загварыг 3137 ширхэг, ГАЗ 67Б загварыг 1714 тоогоор үйлдвэрлэсэн байдаг гэнэ. Харин 1953 он хүрэтл нийт 92,843 ширхэгийг үйлдвэрлсэн.
6 цлиндрийн 3485 сс мотортой, 2.5 тн-ийн даацтай, ачаа тээврийн өргөн хэрэглэгддэг машин. Польш, БНАСАУ, Хятадад лицензээр үйлдвэрлэж байжээ. Нийт 3,481,033 тоогоор үйлдвэрлэсэн гэсэн статистик байдаг байна. 1950-1960 оны үед Ази, Африкийн олон оронд экспортлож байсан. Манай орны 60-аад оны бүтээн байгуулалтын голыг нугалсан машин.
ГАЗ М20_1946-1948, 1949-1955 ЗХУ-ын хамгийн анхны алдартай суудлын тэрэг. 2.1 литрийн багтаамжтай 4 цлиндрт хөдөлгүүртэй, дээд хурд нь 105 км/цаг хурдлах чадвартай, автомат шил арчигчтай, халаах системтэй, радио хүлээн авагчтай, тухайн үедээ тохиолог автомашин байжээ. Нийт 235,997 ширхэг үйлдвэрлэгдсэн. ҮҮний 14,220 ширхэг нь задгай дээвэртэй гэнэ.Одоо автомашин сонирхчидын дунд 20 гаруй мянган еврогийн үнэ хүрдэг байна. Польш, БНАСАУ-д лицензээр хийдэг байжээ.
ГАЗ 12 ЗИМ_1950-1960 Том ангилалын кабинтай /6 хүний суудалтай/ тансаг хэрэглээний машинНийт 21,527 ширхэгийг үйлдвэрлэсэн. Тансаг хэрэглээний анхны энэ машины одоогийн үнэ 80 мянган фунт хүрдэг.
ГАЗ 21_1956-1970 Нийт 639478 тоогоор үйлдвэрлэгдсэн.
ГАЗ 13 Чайка_1959-1981 ЗХУ-ын хамгийн алдартай дээд зиндааны тансаг унаа. Зөвхөн өөрийн болоод ах дүү социалист орнуудын өндөр дээд тушаалын хүнд захиалгаар үйлдвэрлэдэг. Нийт 20 гаруй жилийн туршид ердөө 3,719 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд одоогоор 2,511 ширхэг нь үлдсэн гэсэн тоо баримт байдаг. Интернэтэд 550,000 ам.доллараар зарна гэсэн зар байна.
ГАЗ 52_1961-1997 ЗХУ-ын хамгийн сайн машинуудын нэг. 2.5-3.5 тн-ийн даацтай, 4х2 ГАЗ 52, 53 загварууд нь 50 гаруй жилийн турш үйлдвэрлэгдсэн хамгийн эрэлт хэрэгцээтэй машинууд юм. ГАЗ 53А загвар нь 4 тн-ийн даацтай. Манай оронд 80, 90-ээд онд ЗИЛ 130 машинтай гол тээврийн үүрэг гүйцэтгэж байсан. ГАЗ 52/53 загварыг зүүн Европын болон Азийн 10 гаруй оронд экспортлож байсан. Болгарт 53А загварыг лицензээр үйлдвэрлэж байсан.
ГАЗ 66_1964-1999 Та бидний сайн мэдэх машин. Манай орон төдийгүй дэлхийн олон улсад цэрэг арми болон, онцгой үүргийн хэрэгцээнд өргөн ашигладаг. ЗХУ, ОХУ-ын анхны удаан хугацааны туршид ашиглагдаж байгаа 4х4 туулах чадвар сайтай, хамгийн өргөн хэрэглэгддэг машин. Тус машин халаагаа ГАЗ 3308 -д шилжүүлэн өгсөн. Нийт 965,941 ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...