Танкны музей
- schedule 2014 оны 7 сарын 4
- chat_bubble 0
ОХУ-ын Кубинкад дэлхийн 1,2-р дайны үеийн голдуу дэлхийн олон орны 300 гаруй үзмэртэй танкийн музейгээр аялна уу. Уг цуглуулгын түүх 1938 оноос эхлэлээ тавьсан ажээ.
Танкны засвар хийж байна
1919 оны Toddler МС буюу Renault FT-17. Бүх жин 7 тонн.
ЗХУ-ын хүнд танк өөрөө явагч СУ 152 буюу "Зверобой". Дэлхийн 2-р дайнд Курскийн тулалданд Германы барс, Панцер зэрэг хүнд танкны эсрэг онцгой үүрэг гүйцэтгэсэн байжээ. Бүх жин 45 тн.
"Англи жентлемен" хэмээх хочтой Валентин 2 танк. Энэ танк нь 1-11 хүртлэх хувилбартай. 1940-1944 онуудад Англи болон Канадад үйлдвэрлэж байжээ. Дэлхийн 2-р дайнд ЗХУ-д лизингээр нийлүүлж байсан байна. Бүх жин 16 тн.
АНУ-ын М3 буюу "Стюарт" хөнгөн танк. 1941-1944 онуудад 25,000 ширхэг үйлдвэрлэсэн гэдэг. Бүх жин 14,7тн
1930-аад оны хамгийн хурдан танк БТ-2. Дунджаар 11.5 тн жинтэй энэхүү хөнгөн танкийг Америкийн лицензээр ЗХУ-д сайжруулан 10 гаруй загварын 20-иод вариантаар 1932-1945 онуудад үйлдвэрлэж байжээ.
Өрөө явагч КСП-76 буюу ГАЗ-68. Маневр болон тулалдааны шалгууруудыг сайн хангаж чадахгүй байсан тул үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй байна.
БТР 152. ЗХУ-д 1950-1962 онуудад 20 гаруй хувилбараар үйлдвэрлэж байсан. 1993 он хүртэл зэвсэглэлд ашиглаж байжээ. Нийт 15,000 гаруй тоогоор үйлдвэрлэсэн.
Объект 688. Төслийн шатандаа явж байгаад зогсжээ. Учир нь зэрэгцээ төсөл нь илүү давуу байсан тул Объект 688-ийг зогсоосон аж.
Хагас гинжит мотоцикл HK 101
Зөвлөлтийн армид асар их хохирол учруулж байсан "Заан" хэмээдэг домогт Ferdinand SPG буюу Panzerjäger Tiger өөр явагч хүнд их буу. Алдарт зохион бүтээгч Фердинанд Поршегийн нэрээр нэрлэсэн байна. 1942-1943 онуудад 91 ширхэгийг үйлдвэрлэсэн ажээ. 65 тн жинтэй 35 цаг/км-ийн хурдтай байжээ.
Барс танкны суурин дээр сайжруулан үйлдвэрлэсэн Ягдтигр - САУ /Jagdtiger-Panzerjäger Tiger/. 1944-1945 онуудад 88 нэгж тоогоор үйлдвэрлэж чаджээ. 71 тн хүнд жинтэй уг танк 34 км/цаг хурдалдаг байжээ.
1944-1945 онуудад 19 ширхэгийг үйлдвэрлэсэн 68 тн жинтэй 40 км/цаг хурдалдаг Sturmtiger. 60 см-ийн диаметрийн калибртай
Их бууны гал тааруулах зорилгоор ашиглаж байсан байж магадгүй "техник"
75-100 кг тэсрэх бодис зөөх зориулалттай өөрөө явагч техник.
Музейн үнэтэй үзмэрийн нэг. Ердөө 2 ширхэгийг үйлдвэрлэсэн Хулгана буюу Порше 205 танк. байдаг байна. Төслийн явцдаа тестэд орж байсан боловч дайнд ашиглагдаагүй байна.
Өөрөө явагч Karl-Gerät. Нийт ердөө 7 ширхэгийг 1940-1942 онуудад үйлдвэрлэсэн. 21 багийн гишүүнтэй, 11.4 м урт, 4.38 м өндөр, 3.16м өргөн, 124 тн жинтэй, 14 км/цаг хурдалдаг. 60 см-ийн калибрийн буутай аварга техник байжээ.
Явган цэргийн эсрэг довтлох Stulg G 33b. 1942 онд 24 ширхэгийг үйлдвэрлэсэн. 21 тн жинтэй, 20 км/цагийн хурдтай байжээ.
1943-1944 онуудад үйлдвэрлэж байсан SPG Wespe-Соно.
Германы Зенитийн буу.
1942-1943 онуудад 104 ширхэгийг үйлдвэрлэсэн Японы Ке-N 98 хөнгөн танк. 7.2 тн жинтэй, 50 км/цаг хурдалдаг.
Дэлхийн 1-р дайны үед ашиглагдаж байсан Британийн Марк V танк. 29 тн жинтэй энэ танкийг 1917-1918 онуудад 400 ширхэгийг үйлдвэрлэжээ.
Британийн гүүр бологч Валентайн 2
Их Британийн Черчелийн матар хэмээгч галаар шүршигчтэй танк
Канадын цаснаа явагч Бомбардье Б-3 танк
Хагас гинжит цаснаа явагч техник
АНУ-ын М3 Стюарт танк. 1941-1944 онуудад 25,000 тоогоор үйлдвэрлэжээ. 14.6 тн жинтэй уг танкны дээд хурд 58км/цаг.
Америкийн М48 буюу Генерал Паттон 3 хэмээх танкийг 1952-1959 онуудад 12,000 гаруйг үйлдвэрлэжээ. Вьетнамын дайн, Араб-Изриалийн дайн, Энэтхэг-Пакистанийн дайнд оролцож байжээ. 1993 он хүртэл ашиглагдаж байжээ.
Америкийн хуягт машин
Америкийн хуягт тээвэрлэгч М113. 1960-аад оноос одоог хүртэл үйлдвэрлэж байгаа алдартай техник. 12.3 тн жинтэй 11 цэрэг тээн 67 км/цаг хурдлах чадвартай. 20-иод хувилбараар нийт 80,000 мянган тоогоор үйлдвэрлээд байгаа ажээ.
Германы мина аюулгүй болгогч техник
Хагас гинжит тээвэрлэгч
Өөрөө явагч пуужин харвагч
Дэлхийн анхны хийн хөдөлгүүртэй танк. ЗХУ Т-80 танкийг 1976 оноос үйлдвэрлж эхэлсэн бөгөөд ОХУ залгуулаад 1998 он хүртэл үйлдвэрлэжээ. Одоо ч олон орнуудын зэвсэглэлд ашиглаж буй. Манай оронд ч ашиглаж байгаа. 1994 оны байдлаар Т-80У 2.2 сая ам.долларын өртөгтэй байжээ. 42.5-46 тн жинтэй.
Москвагийн хамгаалалтанд оролцож байсан өөрөө явагч хүнд их буу СУ-14-2 /зүүн талд нь/, СУ 100Ү /баруун талд нь/
Ердөө ганцыг үйлдвэрлэсэн 4 гинжит хүнд танк Объект 279 төсөл.
64 тн жинтэй өөрөө явагч хүнд их буу СУ 100Ү. 1940 онд ердөө ганцыг үйлдвэрлэжээ.
Өөрөө явагч прожектор /гэрэлтүүлэгч/ техник. Харанхуйд дайны ажиллагаа явуулах зорилготой гэдгийг ойлгож байгаа байх.
Байлдааны хуягт галт тэрэг
Унгарын өөрөө явагч Zrinyi 2
Польшийн ТС-3 танк. 2.4 тонн, 1.3 метр өндөр, 1.8 өргөн, 2.6 метр урт.
Италийн FIAT Ansaldo
1952-1985 онуудад нийт 7,700 тоогоор үйлдвэрлэсэн Францын AMX-13 танк. Дэлхий даяар өргөн дэлгэр тархсан.
1941 онд 184 ширхэгийг үйлдвэрлэсэн Японы газар уснаа явагч Ка-Ми 2 танк. 13.2 тн жинтэй тус танк цагт 37 км/цаг хурдалдаг байжээ.
Английн "Виккерс 6" дээр суурилсан ЗХУ-ын хос цамхагт Т26 хөнгөн танк. 1931-1941 онуудад сайжруулан маш олон загвараар үйлдвэрлэж байжээ. Нийт 10 гаруй тоогоор үйлдвэрлсэн. Бүх жин 9.6тн
Өөрөө явагч их буу
ЗХУ-д 1941-1945 онуудад нийт 6,292 ширхэгийг үйлдвэрлж байсан 6 тн. жинтэй Т60 хөнгөн танк.
Өөрөө явагч СУ-76м их буу. 10.6 тн жинтэй СУ-76 хүнд их бууг 1942-1945 онуудад үйлдвэрлэж байжээ.
Остин хэмээх байлдааны техникийн Оросын эзэнт гүрэнд зориулан Англид 1914-1917 онуудад үйлдвэрлэж байжээ.
Дэлхийн 2-р дайны үеээр ЗХУ-ын үйлдвэрлэсэн сайжруулсан 34.1 тн жинтэй өөрөө явагч их буу СУ-101.
ЗХУ-ын Объект 288. Пуужинт танкын төсөл. Тестийн шатандаа зогссон байна.
ЗХУ-ын Объект 775. Пуужинт танкын төсөл. Тестийн шатандаа удирдлагын найдвартай ажиллагаа бага байснаас зогссон байна.
1957-1960 онуудад 2,000 гаруйг үйлдвэрлэсэн өөрөө явагч зенитийн их буу ЗСУ 57-2. Жин 28.1 тн
ЗХУ-ын хүнд танк Объект 483 төсөл.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...