Дэлхийн хамгийн олон үзэгчтэй 10 урлагийн музей
- schedule 2013 оны 8 сарын 20
- chat_bubble 0
1. Францын Парис хот дахь Луврын музей. Энэ музей бол дэлхийн хамгийн том, хамгийн их хөшөө дурсгал, үзэгчтэй түүхэн цогцолбор музей юм. Балар эртний үеэс XIX зуун хүртлэх үеийн ойролцоогоор урлагийн 35 мянган объектой, 60,6 мянган ам метр талбай эзлэн оршдог.
Музей нь Луврын ордонд байрладаг. Анх цайз байдлаар XII зууны сүүлчээр Филипп II хааны үеэс баригдаж эхэлсэн. Энэхүү цайзын үлдэгдэл нь музейд байдаг юм байна. 1682 онд Льюс XIV хаан Версалийн ордонг сонгон Луврыг орхисноор тус ордон музей болох эхлэл тавигджээ. Анх нийтэд 1793 оны наймдугаар сарын 10-нд хааны болон сүмээс хураасан 184 урлагын бүтээл, 537 уран зургийг дэлгэн харуулснаар үзэсгэлэн нээгдсэн. Барилгын асуудлаас болж 1796-1801 он хүртэл хаагдсан гэнэ. Напелон хааны үед цуглуулга ихээр арвижсан ба тэр үед “Напелоны музей” гэж нэрлэгдэж байсан гэнэ. 2008 онд үзмэрүүдийг эртний Египет,Эртний Дорнод, эртний Грек Этрус, Ром, Исламын урлаг, Уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, уран зураг, хэвлэмэл болон бичмэл бүтээл гэсэн есөн хэсэгт хуваасан байна. 1750 онд Льюс XV хаан Люксембургийн ордонд хааны зургийн цуглуулгаас 96 ширхэгийг үзүүлэхийг зөвшөөрсөн байна.
Өдгөө урлагийн 35 мянган бусад 380 мянган объект үзмэртэй, өдөртэй 15 мянга, жилд 9,5 сая үзэгчтэй. Үүний 65 хувь нь гадаадынх юм байна. 2007 онд Аву Дабид Луврын салбар нээгдсэн байна. 2008 онд 380 сая ам.долларын төсөвтэйгээс Засгийн газар 180 сая өгч, үлдсэнийг нь тасалбар болон бусад эх үүсвэрээр бүрдүүлсэн байна.
2. Лондоны Бритиш музей нь үзэгчийн тоогоор дэд байранд оржээ. Энэ музей нь соёл иргэншил, хүний түүхийн талаарх дэлхийн хамгийн агуу музей юм. Хүн анх үүсэж эхэлснээс өнөөг хүртлэх бүхий л түүх, соёл, баримт мэдээлэл үзмэр олдвор зэрэг тогтмол 9 сая үзмэртэй. Анх 1753 онд сониуч зантай эмч эрдэмтэн Сэр Ханс Слоаны (1660–1753) цуглуулгад үндэслэн байгуулагдсан. Учир нь түүнийг нас барсны дараа түүний цуглуулгыг Жорж II хаан 20 мянган фунтээр худалдан авсан байна. Үүнд 71,000 үзмэр, 40,000 ном, 7,000 гар бичмэл, 337 хатаасан ургамал, эртний Египт, Грек, Ром, Дорнын орнууд, Америкаас авчирсан эртний эдлэлүүд гэх мэт зүйлүүд байжээ. 1759 оны нэгдүгээр сарын 15-нд нээгдсэн.
Улмаар 200 гаруй жилийн турш Британийн эзэнт гүрний үед салбар байгууллагууд байгуулагдан үзмэр болон үйл ажиллагаа улам арвижин тэлсэн. Зарим үед үзмэр бүтээлүүдийн эх орнууд нь эд өлгийн зүйлүүдээ буцаан авах талаар их маргаан, яриа хэлцэл өрнүүлдэг байна.
3.Урлагийн Метрополитан музей (The Metropolitan Museum of Art) нь Нью Йорк хотод байрладаг. Музей байнгын хоёр саяас илүү үзмэр 19 хэлтэст хуваагдан хадгалагддаг юм байна. Музейн үндсэн барилга нь Манхэтаны Централ Паркын зүүн талд байрлах Майл музей юм. Энэ музей бол дэлхийн хамгийн том урлагийн галлерей юм байна. Хоёр дахь музей болох дундад зууны урлагийн Клойстерс (The Cloisters) нь Манхэтаний төгсгөлд байрладаг. Үзмэрийн үндсэн цуглуулга нь эртний сонгодог, эртний Египет, Европын мастеруудын уран баримал, уран зураг, Америкийн болон орчин үеийн урлагийн бүтээлүүдээс бүрддэг. Мөн Африк, Ази, Далайн орнууд, Визант, Исламын урлагийн бүтээлүүдийг ихээр агуулдаг.Энэхүү музей нь хөгжмийн зэмсгийн цуглуулгын нэвтэрхий тольтой. Бас дэлхийн өнцөг булан бүрийн эртний багаж зэвсэг, хуяг дуулга, хувцас хэрэглэлийн үзмэрүүдтэй гэнэ. Үзмэрийн танхимуудаа алдартай интерьер дизайнеруудаар Эртний Ромоос орчин үеийн Америк хүртлэхийг илэрхийлж тохижуулсан юм байна.
Тус музейг 1870 онд Америкийн хэсэг иргэд үүсгэн байгуулжээ. Эдгээр нь санхүүч, бизнесмэн, зураач, сэтгэгч зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байжээ. Ингээд энд тэндээс цуглуулсан бүтээлүүдээ нийлүүлэн 1872 оны 02 сарын 20-нд анх нээжээ. Одоо энэхүү музей нь 400м урт 190,000 м.кв талбай эзлэн оршиж байна.
4. Тэйт Модерн (Tate Modern) нь Английн Лондон хотод байрлах орчин үеийн урлагийн музей юм. Энэ нь Тэйт группын өмч бөгөөд Британийн үндэсний урлаг, олон улсын орчин үеийн урлагын бүтээлүүд юм байна. Энэхүү музейг жил бүр 4,7 сая хүн үздэг ба үүгээрээ дэлхийн орчин үеийн урлагын хамгийн их үзэгчтэй музей болжээ. Энэхүү музей нь Банксайд цахилгаан станцын барилгад байрладаг гэнэ. Учир нь цахилгаан станц 1981 онд хаагдснаар түүнийг архитекторч Herzog & de Meuron, барилгын Carillion компани өөрчлөн хувиргаснаар галлерей болгожээ.
5.Үндэсний галлерей (The National Gallery) нь Лондон хотын Trafalgar Square-д байрлах урлагийн музей юм. Тус музйе нь 1824 онд XIII зууны дунд үеэс 1900 онд хамаарах 2,300 уран зурагтайгаар байгуулагдаж байжээ. Энэхүү цуглуулага нь Их Британийн нийтийн өмч бөгөөд зарим тусгай үзэсгэлэн бусад үзмэрийг үнэ төлбөргүй үздэг гэнэ. Энэхүү музей нь эх газрын Европын музейнүүд болон хааны болон дээдсийн цуглуулй харьцуулах аргагүй өөр юм.
6.Үндэсний Галлерей (The National Gallery of Art) уран барималын цэцэрлэг нь Вашингтон хотын Үндсэн хуулийн өргөн чөлөөний 3 ба 9-р гудамжинд National Mall-д байрладаг. Нийтэд үнэ төлбөргүй үзүүлдэг тус музей нь АНУ-ын Конгрессийн шийдвэрээр 1937 онд үндэслэгдсэн.
Урлагийн гол цуглуулгыг Andrew W. Mellon гэдэг хүн хандивласан ба мөн барилгын ажилд нь санхүүгийн хандив өргөжээ. Мөн Paul Mellon, Ailsa Mellon Bruce, Lessing J. Rosenwald, Samuel Henry Kress, Rush Harrison Kress, Peter Arrell Brown Widener, Joseph E. Widener, Chester Dale нар гол үзмэрүүдийг хандивласан байна. Энэхүү музейд төрөл бүрийн уран зураг, гар зураг, хэвлэмэл зураг, фотозураг, уран баримал, медал, чимэглэл, барууны урлагийн дундад зуунаас өнөөг хүртлэх хөгжил дэвшлийг харуулсан Ленорда Винчигээс эхлүүлээд Америкийн хөдөлгөөнт зурагчин Александр Калдерийн бүтээлүүд хүртэл байдаг. Тус галлерей нь баруун зүүн хоёр барилгатай ба 25,000 м.кв талбай бүхий уран баримлын цэцэрлэгтэй. Дэлхийн өнцөг булан бүрт тусгай үзэсгэлэнгээ гаргадаг юм байна.
7. Орчин үеийн урлагийн музей (The Museum of Modern Art) нь Нью Йоркийн Манхэтаны Мидтаунд 5, 6-р өргөн чөлөөний 53-р гудамжинд байрладаг. Орчин үеийн чухал цуглуулгатай. Дэлхийн орчин үеийн урлагийн музейнүүдээс ялгардаг. Тус музейн цуглуулагад орчин үеийн болон контемпорар урлагын архитектор, дизайн, гар зураг, хэвлэмэл, уран баримал, фотозураг, уран зураг, номын зураг, зураачдын ном, кино, электрон мэдээлэл зэрэг хосгүй бүтээлүүд хадгалагддаг. Музейн номын санд урлагын 300,000 гаруй ном, мөн сэтгүүл 70,000 гаруй зураачийн хувийн архив хадгалагддаг. Музейд тухлан амрах хооллох ресторан ажилладаг юм байна.
Энхүү музей байгуулах санааг 1928 онд Жон Д Рокфиллерийн эхнэр Абби Олдрич хоёр найзын хамт гаргажээ. Тэд анх 1929 оны нэгдүгээр сарын 7-нд Heckscher барилгад байр түрээслэн үзэсгэлэнгээ нээжээ. Улмаар хандив тусламж болон бусад аргаар музейн сан хөмрөг арвижин өсчээ. Хандивлагчдын тоонд Харвардын их сургууль, Юко Оно гэх мэт олон алдартай хүн, байгууллагууд байдаг юм байна.
8. Францын Ерөнхийлөгч асан Жорж Пимподугийн нэрээр нэрлэгдсэн Пимподу центр (Centre Georges Pompidou) музей нь Францын Парис хотод байрладаг. Европ дахь хамгийн том орчин үеийн урлагийн музей юм. 1977 оны 01 сарын 31-нд нээгдсэн. Түүнээс хойш 150 сая гаруй хүн үзэж сонирхжээ. Музейн барилга нь 1971 оноос 1977 он хүртэл Итали, Англи, Ирланд улсын архитекторчдын загвараар 993 сая франкын төсөвтэйгээр боссон. 1996-200 оны хооронд 576 сая франкын төсөвтэйгээр сэргээн засварлагдсан. Нийт талбай нь 103,305 м.кв, 42м өндөр, 166 м урт, 60 м өргөн, 7 давхар барилга юм байна.
9. Солонгосын Үндэсний музей (The National Museum) нь 1945 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын бүхий л түүх, урлаг, соёлыг агуулдаг. 2005 оны 10 сард Yongsan Family Park шинэ байранд оржээ. Тус музей нь 220,000 үзмэр агуулдаг боловч 13,000 үзмэрийг Архелогийн галлерей, Түүхийн галлерей, Азийн урлагын галлерей гэх мэт 6 хэсэгт хуваан дэлгэн үзүүлдэг. Энэ музей нь дэлхийн 6 дахь том музей юм. Талбай нь 137,201 м.кв эзлэн оршдог ба ресторан, кафе, дэлгүүр, боловсролын танхим зэрэгтэй гэнэ.
10.Францын Орсе музей (The Musйe d'Orsay) нь Парис хотод Gare d'Orsay галт тэрэгний буудалд байрладаг. Тус музейд гол нь 1848-1915 оны үеүүд дэх Францын урлагын бүтээлүүд байдаг ба 1896 онд нээгдсэн. Импросонист, постимпросонист бүтээл агуулсан дэлхийн хамгийн том музей. Барилгын дизайныг архитекторч Lucien Magne, Йmile Bйnard, Victor Laloux хийсэн. 2,500 уран зураг, 1,500 уран баримал, 1,000 гаруй бусад үзмэрүүдтэй. Үзмэрийн танхим нь 140 м урт, 40 м өргөн, 32 м өндөр, 1939, 1970, 1978, 1981 онуудад өргөтгөн шинчилж, засварлаж байгаад хамгийн сүүлд 1986 онд нээгдсэн. Энд газар газрын музейнүүдээс бүтээлүү авчирч үзэсгэлэн гаргадаг юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...