Шар айраг исгэх амархан
- schedule 2013 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Бизнес санаа
Ихэнх шар айрганд ердөө дөрөвхөн орц найрлага байдаг байна. Арвай, ус, зөрөг цэцэг ба хөрөнгө. Хэдийгээр шар айраг исгэх процесс нарийн бөгөөд харьцангуй ялгаатай ч зайлшгүй байдаг үндсэн алхмуудыг дор дурдсан. Үе шатуудын хооронд нэмэлт шүүлтийн алхмууд байж болдог.
АМУУ СОЁОЛЖ БЭЛТГЭХ: Орох хамгийн эхний орц бол арвай мөн бөгөөд энэ нь үр тариа \ нэг ёсондоо үр\ юм. Түүнийг ойролцоогоор хоёр хоног усанд дэвтээж, улмаар үр ургадаг. Фермент чөлөөлөгдөж, үр бүр дахь уураг ба цардуулыг энгийн сахар болтол задалж, үрийг өсгөдөг. Гэсэн ч энэ процесс эхэлсний дараа бол арвайг зууханд чанаж, ингэснээр энэ өсөлтийг зогсоодог. Үүнийг амуу соёолж бэлтгэх гэж нэрлэдэг.
БУТЛАХ \НУХАХ\: Бутлах үе шатанд үр тариа бодитоор сахарт хувирдаг. Үр тариаг нунтаг болтол нь бутлаж, дараа нь усан дотор хийж дэвтээдэг. Уургууд задардаг, энэ нь чухамдаа шар айрганд гол биеийг нь өгдөг. Цардуул нь сахар болж задран, тэр нь хөрөнгийг тэтгэдэг. Шар айрганд өвөрмөц амтыг өгөхийн тулд нарийн цогц сахарыг нь байлгасан хэвээр байдаг \үлдээдэг\. Бий болсон нухашийг халаагаад, шүүж, затор гэдэг эдийг бий болгодог. Дараа нь түүнийгээ чанаж, зөрөг цэцэг хийж өгдөг. Зөрөг цэцэгний төрлүүд ба түүнийг хийж өгөх хэмжээ, мөн чаналтын онлог нь шар айрагны амтанд нөлөөлдөг. Чанаж эхлэнгүүтээ хийж өгсөн бол гашуун байдлыг, дунд үед нь хийсэн бол амтыг өгч, сүүлд нь хийсэн бол үнэрийг өгдөг.
ФЕРМЕНТЖҮҮЛЭЛТ: Дараа нь затороо хөргөөд, исгэх саванд хийдэг. Дээрээс нь хөрөнгө хийж өгдөг. Энэ нь алкоголь бий болдог исгэлтийн процесс байдаг. Тус процесс арав орчим хоног үргэлжлэнэ. Үйлдвэр бүр өөрийн гэсэн исгэгч хөрөнгөтэй байдаг бөгөөд тэр нь шар айрагны шинж чанарыг тодорхойлдог хөрөнгө байдаг.
ХАДГАЛАЛТ: Шар айргийг дараа нь хөрөнгөнөөс салгадаг. Хөрөнгийг зайлуулсныхаа дараа шар айргийг хадгалах савнуудад хийдэг. Хийх явцдаа шар айргийг хасах нэг хэм болтол хөргөдөг. Шар айргийн энэ температурт хадгалдаг бөгөөд түүний өнгө үзэмж, амт, хадгалалтын хугацаанд сөргөөр нөлөөлж болох аливаа зүйлийг зайлуулдаг.
ШҮҮЛТ: Тогтсон хугацаанд хадгалсныхаа дараа исгэлтийн үед цуглуулсан нүүрс усны диоксидыг хийж өгч, улмаар шар айрганд өвөрмөц байдлыг өгдөг. Дараа нь шар айргийг шүүж, илүүдэл хөрөнгө ба уургийг зайлуулдаг.
АРИУТГАЛ: Энэ нь шар айргийг халаачихаад огцом хөргөх процесс байдаг бөгөөд ингэснээр түүний хадгалалтын хугацаа нь уртасч, шар айрган дахь бактери болоод өөр бусад организмууд устдаг. Лаазалж ба лонхонд хийж савласан шар айргийн саван дотор нь ариутгадаг, харин шүүсэн шар айргийг флеш пастерайзер гэж нэрлэдэг тусгай дулаан солилцогчийн аргаар ариутгадаг.
САВЛАГАА: Шүүсэн шар айргийг лонх, лааз, зэвэрдэггүй ган саванд савлаж, шууд түгээж болдог.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...