D-GOV.MN ЦАХИМ ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ ТУСГАХ D-ИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
- schedule Өчигдөр 15 цаг 14 минут
- chat_bubble 0
Засгийн газрын бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг, E-Mongolia систем төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг бүтэц. Харин D-GOV.mn цахим систем нь иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгахаараа ялгаатай. Тиймээс D-GOV.mnцахим систем олон нийтийн оролцоонд тулгуурлаж, төрийн үйлчилгээ, чанар, хүртээмж, бүтээмжийг дээшлүүлэх, инновац бий болгох талаар санал авах систем гэж ойлгож болно. “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...