УРГАЦ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ
- schedule Өчигдөр 16 цаг 6 минут
- chat_bubble 0
Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ургац хураалтын мэдээллийг долоо хоног бүр мэдээлж байна. Энэ долоо хоногт улаан буудайн хураалт эхэлж 258 га талбайн ургац өнөөдрийн байдлаар хураан авчээ.
Энэ жилийн тухайд 12722.3 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд ургац хураалт хоёр хувьтай үргэлжилж байна. Тосны ургамал болон малын тэжээлийн хураалт эхлээгүй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлох төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдэгдлээ.
Энэ жил 199.5 га талбайд төмс тариалсан бол өнөөдрийн байдлаар 15.1 га талбайн хураалт хийж 7.57 хувьтай үргэлжилж байгаа бол хүнсний ногоо 1326.7 га талбайд тариалж 594.59 га талбай буюу 44.82 хувийг хураан авчээ. Ургац хураалт өнөөдрийн байдлаар 5.31 хувьтай үргэлжилж байна. Улаан буудайн хураалтад техник хангалттай байгаа бол төмс, хүнсний ногооны хураалтад техник, хүн хүчний дутагдалтай хэвээр байгааг тодотголоо.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...