"Хамтын тэтгэврийн тухай" хууль 2017 оноос хэрэгжинэ
- schedule 2015 оны 12 сарын 4
- chat_bubble 0
"Хамтын тэтгэврийн тухай" хууль батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хүргэж байна.
"Хамтын тэтгэврийн тухай" хуулийн төслийг анх 2014 оны нэгдүгээр сард Улсын Их Хурлын 7 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байлаа. Энэ хуулийг баталснаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь буруу гэдгийг иргэддээ хэдлмээр байна. Тухайн ахмад настны амьдралын түвшинг бууруулахгүй, амьдралын чанарыг алдагдуулахгүй байх зорилго бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжих боломжийг хуульчилж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсан. Тиймээс "Хамтын тэтгэврийн тухай" хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр болж байна. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээ, хувь хэмжээг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар тогтоохоор хуульчиллаа.
Ингэхдээ эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч ахмад настнуудад үзүүлж байгаа нийгмийн хамгааллын бодлого хэрэгжих ёстой бөгөөд хэрэгжилтийн бодит нөхцөлийг хангах, эрсдэл үүсгэхгүй байх үүднээс хамтын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20 хувь байхаар хуульчилсан байна. "Хамтын тэтгэврийн тухай" хуульд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 15-аас доошгүй жил болсон, эхнэр, нөхөр хоёулаа 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, бүрэн тэтгэвэр авдаг байх зэрэг шаардлагыг хангасан иргэд хамрагдах юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн халамжийн тэтгэвэр авдаг аж. Хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах иргэдийн тоог салбарын яамнаас нэгтгэн гаргах юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...