Ялалтын баяраар агаарт 100 гаруй онгоц "жагсана"
- schedule 2016 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын 71 жилийн ойд зориулсан жагсаал тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Улаан талбайд ёслол төгөлдөр болж байна.
Өнөөдөр болох ялалтын парадаар Москвад ОХУ-ын агаарын цэргийн хүчний үзүүлбэр 10 минут үргэлжлэх бөгөөд 100 гаруй нисэх онгоц оролцоно хэмээн ОХУ-ын БХЯ-наас мэдээлжээ.
Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог "Ми-26" загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг дөрвөн нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисэх аж. Мөн "Ми-28Н", "Ка-52", "Ми-35" нисдэг тэрэг нисэхээс аж. Ялалтын парадаар өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн "Ил-76МД-90А" хэмээх сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэх нь хамгийн сонирхолтай үйл явдал юм байна. Өнөөдөр орой Ялалтын баярт зориулсан парадын ерөнхий сургуулилт болно гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...